Америкийн олон ерөнхийлөгчид өөрийн оронд үр нөлөөтэй зүйл хийсэн агуу харилцагчид байлаа. Жон Ф. Кеннеди, Франклин Д. Рүүсвелт, Абрахам Линколн нар үүний шилдэг жишээ юм. Бидний цаг үед Америкийн ерөнхийлөгч байсан Роналд Рейген л зөвхөн Агуу Харилцагч хэмээн алдаршсан билээ. Рейгений харилцааны авъяас чадвар эртнээс илэрч байсан юм. Хориодхон настай байхдаа тэрээр радиод ажиллаж эхэлсэн даруйдаа л Мидвестийн хамгийн алдартай нэвтрүүлэгчдийн нэг болжээ.
Тэр голдуу амьд тоглолтуудыг дамжуулдаг байсан ба Чикагогийн өсвөрийн Скаутчуудын тоглолтын өдөр бүрийн рапортыг гаргадаг Барууны Нэгдлийн мэдээллүүдийг хааяа ашигладаг байсан. Хашсан ажил болгоныхоо турш Рейген хүмүүстэй харилцан холбогдох хосгүй чадвараа харуулжээ. Түүнийг цагаан ордонд тэргүүн болсон үеэс энэ чадвар нь газар сайгүй мэдэгдэх болсон. 1980 онд ерөнхийлөгчид өрсөлдөх сурталчилгааныхаа үед тэрээр өөрийн компанит ажлын харааны хандлагыг, “Бидний мэдээний цөм нь том улс төрийн онолууд биш, улс төрийн гүн ухааны талаарх номлолууд биш, ердөө л: гэр бүл, ажил, хөршүүд, эрх чөлөө, энх тайван гэсэн таван танил үг байх болно” гэж энгийн бөгөөд тодорхойгоор хэлсэн. Тэр компанит ажлынхаа үед засгийн газрын албан хаагч Жимми Картертай амжилттай мэтгэлцсэн. Калифорны захирагч асан тэрээр нүдэнд дулаахан, амгалан, чадварлаг харагдаж байсан юм. Рейген түүнийг хялбархан ялсан.
Дараа нь түүнээс ерөнхийлөгчийн мэтгэлцээн хэцүү байсан эсэх талаар асуухад, Рейген “Огт үгүй. Би Жон Уайнетай яг адилхан тайзан дээр гарч байсан” гэж хариулжээ. Тэр хэсэг бүлэг хүмүүстэй уулзахдаа ч, камерын дуран уруу харан ярихдаа ч, нэг хүнтэй харилцан ярихдаа ч өөрийн яриагаа хамгийн дээд зэргийн нөлөөтэй болгож чаддаг байсан байна. Тэр буудуулан мэс заслын өрөө уруу эмнэлгийн тэргэнцэр дээр түрүүлэн явахдаа ч бусдыг тайван байлгах зорилготой байсан. Тэр мэс засалчдад хандан, “Та нар Бүгд Найрамдах Намыг дэмжигчид гэдгээ надад батлаач” гэж хэлж байжээ.
Рейген тодорхой хараатай, шийдвэрүүдийг хялбархан гаргадаг, бусдыг төлөөлөх ажилд томилж чаддаг байсан учраас тэрээр сайн гүйцэтгэгч байлаа. Гэвч тэр харилцах ер бусын чадварынхаа улмаас агуу удирдагч болсон юм. Улсаа удирдаж байхад нь хүмүүс түүнийг хэн болох, ямар байр суурьтай, юу хүсдгийг мэддэг байсан бөгөөд түүнтэй хамт цааш хөдлөхөө тэсэн ядан хүлээдэг байсан. Харилцаа түүнийг хүмүүсийн дагахыг хүсдэг удирдагч болгосон юм.
"Удирдагчын 21 чухал чанар" номноос
-
No comments:
Post a Comment