Thursday, May 27, 2010

Хотгойд тvмний тєдийгvй хотол Монголын баатар

Энэ жил хотгойдын шадар ван Чингvнжавын мэндэлсний 300 жилийн ой тохиож буй. Ойг тэмдэглэх арга хэмжээний хvрээнд Монголын vндэсний музей,

Архивын ерєнхий газар хамтран "Хотгойдын Чингvнжав 300 жил" vзэсгэлэнг єчигдєр Vндэсний тvvхийн музейд нээлээ.


Vзэсгэлэнд Манж чин улсын ноёрхлыг эсэргvvцэн, Монголын ард тvмний тусгаар тогтнолын тєлєє цогтой тэмцэгч Чингvнжавын хєрєг болон тvvний зэвсэгт тэмцлийн тvvхийг харуулсан материалуудыг дэлгэсэн байв.

Энд Монголын vндэсний музейд хадгалагдаж буй биет vзмэр, архивын баримт, гэрэл зурагт тулгуурлан
дэлгэжээ. Тухайлбал Чингvнжавын "Эсрэг дайныг даран сєнєєх Гэсэр богд хааны алтан амт буцах дайсныг хєєн сєнєєх" гэсэн бичигтэй мєнгєн тоногтой буу, хар туг сvлд, Зvvнгарын Амарсанаагийн "цэцэн хавсарга" нэртэй буу , манж цэргийн хувцас дуулга , манжийн хаан Энх-Амгалангийн vеийн луут, таягт зоос зэрэг биет vзмэрvvд, хотгойдын бэйл Чингvнжавтай холбогдох Монгол, Манж, Орос хэл дээр vйлдсэн эх баримтууд, зарлиг бичгvvд гэх мэт 150 гаруй vзмэрийг дэлгэн vзvvлсэн юм.

Тэр дундаа архивын ерєнхий газраас авчирсан Хотгойдын бээл Чингvнжавтай холбогдох Монгол бичгээр бичсэн зарлиг бичгvvд, Хотгойдын Чингvнжав Єєлдийн Амарсанааг дагаж урвасан тухай халхын ноёдод илгээсэн манжийн хааны зарлиг, тvvнийг барих тухай зарлигийг Халхын Сэцэн ханд уламжлан илгээсэн бичиг, хотгойдын Чингvнжав баригдсаныг Манжийн хаанаас халхын дєрвєн аймгийн хан, ван, гvн, засаг тайж нарт ухуулах зарлиг зэрэг Монголын тvvхийн чухал зvйлvvд эх хувилбараараа байлаа.

Мєн халхын ноёдын хотгойдын ван Чингvнжавын vйлдэл бvрийг манжийн Энх-Амгалан хаанд илтгэж байсан захидал хvртэл байсан юм. Монголын тvvхэнд баатарлаг мєн эмгэнэлтэйгээр бичигдсэн зvйл бол Хотгойдын ван Чингvнжавыг баривчилж Бээжинд хvргэсэн явдал юм. Энэ эмгэнэлт явдлыг илтгэсэн Чингvнжавыг Бээжин хотод хvргvvлсэн тухай Хязгаарыг тогтоогч зvvн этгээдийн туслагч жанжны газраас манжийн хаанд айлтгасан бичиг, тvvний хоёр хvvг баривчлан байцаалт авч Бээжинд хvргvvлсэн тухай гээд олон баримт хvмvvсийн сонирхлыг ихэд татаж байв.

Мєн эрдэмтэн судлаачид Чингvнжавын мэндэлсний 300 жилийн ойг тохиолдуулан тvvнтэй холбогдох баримт материалыг судлан шинжилж зохиол бvтээл туурвиж байна.

Тvvний нэг нь Хотгойд судлаач доктор С.Чулуунаар ахлуулсан хотгойд мянгад судлалын хэсэг эрдэмтэн "Хотгойдын жанжин Чингvнжав" толь бичиг хийж эхэлжээ. Энэ нь Чингvнжавтай холбоотой тvvх соёлын болон аман домог, нутаг ус, шvтлэг гээд тvvний хамааралтай бvхий л зvйлийг багтаах юм. Чингvнжавын тухай мэдээ материал ирvvлбэл тухайн хvний нэрээр тольд оруулж зохиогчийн эрх эдлэх гэнэ.

Монголчууд бидний сэтгэл зvрхэнд домог мэт мєнхєрсєн эрэлхэг жанжин Чингvнжав 1710 онд Хотгойдын нутаг буюу одоогийн Хєвсгєл аймагт Гэрсэнз Жалайр хунтайжийн удам Бандийн хvv болон мэндэлсэн. Чингvнжавын эцэг 1737 онд нас барахад тэрээр эцгийнхээ тєрийн бэйл зэргийг залгамжилж Хотгойд хошууг захирах болж.

Манжийн vеийн Монголын тvvхэнд Галданбошигт, Амарсанаа, Чингvнжав нарын тvvх онцгой байр суурь эзэлдэг. Тухайн vеийн халхын Засагт хан аймгийн туслагч жанжин Чингvнжав нь Манж Чин улсаас Зvvнгар улсыг байлдан дагуулах явцад халхчуудын аж байдал доройтсон, Чингисийн угсааны тайж нарыг цаазаар авсан явдал зэргийг эсэргvvцэн Амарсанааг барихаар давшсан цэргийг хойш нь татаж Монголчуудад гэртээ харихыг уриалсан нь Манжийн хаантай тэмцэлдэх эхлэл нь байсан гэдгийг єчигдєр цугласан тvvхч эрдэмтэд хэлж байв.

Манж нар Чингvнжавыг бодлого барьж байсан аж. Чингvнжав єєрийн хоёр хvv Цэвээнжав, Цэсvрэндоржоо нарыг Их хvрээний зvг сэм илгээж, халхын нєлєє бvхий ноёдтой холбоо тогтоож улс vндэстнийхээ тусгаар тогтнолын тєлєєх их vйлсэд татан оруулахыг чармайж байсан.

Хэдийгээр Чингvнжавын тэмцэл дарагдсан ч Монголын ард тvмний тvvхэнд гvн ул мєрєє vлдээсэн тэмцлийн тvvхэн сургамж байв.

Тэнгэр бачимдаж vvл багтарсан тэр цагт
Догширсон мєрєн шиг Монгол тvмний
Аянгын гялбаа мэт хурц тэмцлийг
Чингvнжав чиглvvлсэн юм
Чингvнжав эхлvvлсэн юм гэж нэгэн зохиолчийн шvлэглэсэн шиг зоригт жанжин Чингvнжав хотгойд тvмний тєдийгvй хотол Монголын баатар байжээ.

No comments:

Post a Comment